АШУҮИС-ийн Анагаах Ухааны сургууль, АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургууль, АЧ Анагаах Ухааны Их сургууль, ИЗОУИС-ийн Анагаах Ухааны салбар сургуулиудаас урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн 13 багийн нийт 104 оюутан оролцлоо.
Олимпиадын I үе шат Дотрын өвчин судлал, Хүүхдийн анагаах ухаан, Чих хамар хоолой судлал, Радиологи, Нүд судлал, Мэс засал, Эх барих эмэгтэйчүүд, Яаралтай түргэн тусламж мэдээгүйжүүлэг судлал 8 өртөөтэйгөөр зохион байгуулж баг бүрийн нэг гишүүн оролцсон ба шалгарсан шилдэг 5 баг II үе шат болох Мэс засал, Эх барих эмэгтэйчүүд, Яаралтай түргэн тусламж, мэдээгүйжүүлэг судлал, Хүүхдийн анагаах ухааны нийт дөрвөн өртөөгөөр баг тус бүрийн хоёр гишүүн хамтран даалгавар гүйцэтгэсэн нь онцлог байсан юм.
Шүүгчдийн багийн бүрэлдэхүүнд:
1. Б.Баатарсүрэн – АШУҮИС-ийн АУС-ийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч АУ-ны доктор
2. Ц.Найдансүрэн – АШУҮИС-ийн АУС-ийн Уушги харшил судлалын тэнхимийн ахлах багш, АУ-ны магистр
3. Ч.Золзаяа – АШУҮИС-ийн АУС-ийн ЯТМСТ-ийн дадлагажигч багш, АУ-ны доктор
4. Ц.Цахим-Эрдэнэ – АШУҮИС-ийн АУС-ийн Радиологийн тэнхимийн багш, АУ-ны магистр
5. Г.Амартүвшин – АШУҮИС-ийн АУС-ийн Уушги харшил судлалын тэнхимийн багш, АУ-ны магистр
6. Б.Эрдэнэсувд – АШУҮИС-ийн АУС-ийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимийн багш, АУ-ны магистр
7. Б.Булганчимэг – АШУҮИС-ийн АУС-ийн Нүд судлалын тэнхимийн багш, АУ-ны магистр
8. Б.Хулан – АШУҮИС-ийн АУС-ийн Нүд судлалын тэнхимийн багш, АУ-ны магистр нар шүүлээ.
– Тэргүүн байрт
АШУҮИС-ийн АУС-ийн Ө.Анхбаяр ахлагчтай Б.Номин-Эрдэнэ,
М.Билгүүн, Х.Хулан, Р.Лайла, А.Хатан-Эрдэнэ, А.Хонгорзул, Б.Энхзул нарын
“Valsalva” баг – Өргөмжлөл, мөнгөн медал, мөнгөн шагнал 1000 000 төгрөг, дурсгалын зүйлсээр,
– Дэд байрт
АШУҮИС-ийн АУС-ийн Г.Сумъяа ахлагчтай М.Даваасүрэн,
Ш.Амин-Эрдэнэ, Р.Хүслэн, О.Ану, Д.Бямбазаяа, Г.Хулан, О.Соёл-Эрдэнэ нарын“Dr.6543 crew” баг – Өргөмжлөл, мөнгөн медал, мөнгөн шагнал 800 000 төгрөг, дурсгалын зүйлсээр,
– Гутгаар байрт
АШУҮИС-ийн АУС-ийн Б. Батхөлөг ахлагчтай Ж.Тэмүүлэн,
Н.Нарангоо, Л.Сарантуяа, А.Анхцэцэг, Я.Төгөлдөр, О.Барсболд, Ч.Алтаншагай нарын “Caffeine&Cadavers” баг – Өргөмжлөл, хүрэл медал, мөнгөн шагнал 500 000
төгрөг, дурсгалын зүйлсээр тус тус шагнууллаа.
Мөн олимпиадын үеээр АХА танин мэдэхүйн тэмцээн зохион байгуулсан ба АХА тэмцээнийн эхний 3 байрыг Зонхилон тохиолдох цусны эмгэгийн оношилгоо эмчилгээ, Дотоод шүүрэл, Мэс засал, Дүрс оношлогооны рентген анатоми зэрэг номуудыг дурсгал болгон гардуулсан юм.
Энэхүү олимпиадыг зохион байгуулснаар зөвхөн оюутнуудын мэдлэг ур чадварыг үнэлэх төдийгүй Анагаах Ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй их дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага судлах, эмнэлзүйн бодит орчинг бүрдүүлэн оюутан, суралцагчдын эмнэлзүйн ур чадварыг хөгжүүлэх чиглэлд томоохон алхам болж байгаа юм.




























































