ОЮУТНЫ VII ИХ НААДАМД 31 ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН 2500 ГАРУЙ ОЮУТАН ТАМИРЧИД 14 ТӨРӨЛД ӨРСӨЛДӨЖ БАЙНА

Өнөөдөр АШУҮИС-ийн ректор, АУ-ны доктор, профессор Б.Дамдиндорж, Сургалтын бодлого зохицуулалт, чанрын баталгаажуулалтын газрын дарга, АУ-ны доктор, дэд профессор Г.Дарамбазар, Багш, оюутны хөгжлийн газрын дарга НЭУ-ны доктор, дэд профессор С.Хандмаа, Био-Анагаахын сургуулийн захирал, АУ-ны доктор, профессор Ч.Баттогтох нар тус наадамд оролцож буй сургуулийнхаа шигшээ багийн оюутан тамирчдыг хүлээн авч, тэмцээний өмсгөл гардуулан өгч, амжилт хүсэн ерөөлөө.