АШУҮИС-ИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЯПОН УЛСАД ЗОХИОН БАЙГУУУЛАГСАН “АНАГААХ УХААНЫ БОЛОВСРОЛ БА ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СИМПОЗИУМД ОРОЛЦЛОО

Япон улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн олон улсын их сургуулиас (IUHW) зохион байгуулсан “Анагаах ухааны боловсролын олон улсын III симпозиум” амжилттай болж өндөрлөлөө.

Энэ удаагийн симпозиумд АШУҮИС-ийн Сургалтын бодлого, зохицуулалт, чанарын баталгаажуулалтын газрын дарга Г.Дарамбазар “Монгол улсад эмч бэлтгэх, төгсөлтийн дараах сургалтын тогтолцоо” сэдвээр, Монгол-Японы эмнэлгийн захирал П.Баясгалан “Эмч бэлтгэх тогтолцооны ирээдүй болон эрүүл мэндийн даатгал’ сэдвээр илтгэл хэлэлцүүлж, хэлэлцүүлгүүдэд панелистээр оролцов.

Мөн АУС-ийн Уушги, харшил судлалын тэнхимийн профессор Д.Ичинноров, Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхимийн эрхлэгч, профессор Ц.Бямбажав нар хуралд оролцож IUHW Нарита кампусын Симмуляцийн төв, Нарита эмнэлэг болон Санно эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

“Анагаахын боловсрол, инновац ба хамтын ажиллагаагаар дамжуулан эрүүл мэндийн тогтолцооны ирээдүйг цогцлоох нь” сэдвийн дор зохион байгуулагдсан тус хуралд бүс нутгийн улс орнуудын төлөөлөгчид өөрсдийн орны эмч, мэргэжилтэн бэлтгэх төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалтын тогтолцоо, эрүүл мэндийн даатгал, эмийн хяналт зохицуулалтын талаар илтгэл танилцуулж, туршлага солилцов.