Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эрдмийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүдийн хуралдааны 2025/01/02 дугаар тогтоол, ректорын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/232 тоот тушаалаар Япон Улсын Фүкүока хотын Кокура Мемориал эмнэлгийн Гастроэнтерологийн тасгийн эрхлэгч, профессор Yasuyuki Shirai (M.D., PhD) Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Зочин профессор цол хүртсэнийг 2026 оны 09 сарын 04-ний өдөр АШУҮИС-ийн Ректор, Эрдмийн зөвлөлийн дарга, Анагаах ухааны доктор, профессор Б.Дамдиндорж, Эрдмийн зөвлөлийн тэргүүлэх гишүүд хамт гардуулан өгч, хүндэтгэл үзүүлэв.
Профессор Yasuyuki Shirai нь Японы Гастроэнтерологийн нийгэмлэгийн Кюүшюгийн салбарын зөвлөх, Гастроэнтерологийн дурангийн нийгэмлэгийн Кюүшюгийн салбарын зөвлөх, Японы Элэг судлалын нийгэмлэг болон Портал гипертензийн Японы нийгэмлэгийн эмчлэх эрх олгох ерөнхий зөвлөхөөр ажилладаг бөгөөд Азийн эмч нарын холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж буй нэр хүндтэй эрдэмтэн, эмч, багш юм.
Тэрээр 2022 оноос хойш сүүлийн таван жилийн хугацаанд АШУҮИС-ийн Анагаахын Сургууль, Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхим болон Монгол-Японы эмнэлгийн Дурангийн тасагтай тасралтгүй хамтран ажиллаж байна.
Профессор Yasuyuki Shirai нь Япон Улсын анагаах ухааны дэвшилтэт технологи, орчин үеийн дурангийн оношилгоо, эмчилгээний арга, мэргэжлийн өндөр ур чадварыг Монгол Улсад нэвтрүүлэх, хоол боловсруулах замын дурангийн ахисан түвшний ажилбар, шинэ технологийг нутагшуулахад үнэтэй хувь нэмэр оруулжээ.









