БАГШЛАХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА

АШУҮИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилд багш нарт зориулсан зохион байгуулсан 5 модуль сургалт буюу анагаах ухааны боловсрол судлал, сургалтын хөтөлбөр, суралцахуй, заахуй, байгууллагын соёл, хувь хүний хөгжил, судалгааны арга зүй, бүтээл хэвлүүлэх нь, дээд боловсролын цахим шилжилтийн чиглэлээр нийт 10 багц цагийн сургалтад бүрэн хамрагдсан 29 багшид АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж “Багшлах эрхийн гэрчилгээ” гардууллаа.

Залуу багш нартаа цаашдын сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагаанд нь өндөр амжилт хүсье.