АШУҮИС-ИЙН “ЭРДМИЙН ЧУУЛГАН–68” АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТЫН САЛБАР ХУРАЛДААНЫ ШИЛДЭГ ИЛТГЭГЧИД, СУДАЛГААНЫ БҮТЭЭЛҮҮД ШАЛГАРЛАА

АШУҮИС-ийн “Эрдмийн чуулган–68” ахисан түвшний салбар хуралдаанаар салбар бүрийн онцлох илтгэл, судалгааны бүтээлүүдийг шалгарууллаа. Тус хуралдаанаар магистрант, докторант, магистрын судалгааны төсөл болон төгсөлтийн дараах сургалтад хамрагдаж буй эмч, судлаачдын бүтээлийг шинжлэх ухааны үндэслэл, арга зүй, практик ач холбогдол, хэрэгжих боломж зэрэг шалгуураар үнэлсэн.

Докторантын хэсгээс О.Амгаланхүү, С.Батсүх, Б.Эрдэнэболд нарын “Өвдөгний урд чагтан холбоосыг superficial rectus femoris ба hamstring аутографт шөрмөс ашиглан сэргээсэн богино хугацааны үр дүнгийн харьцуулсан судалгаа” сэдэвт ажил Докторантын шилдэг илтгэл-ээр шалгарлаа.

Магистрантын хэсгээс Б.Нарангэрэл, Б.Батзориг, Д.Баярболд нарын “Элэг өөхлөлтийн индекс ба зүрх судасны өвчний эрсдэлийн түвшин хоорондын хамаарлыг судлах нь” сэдэвт ажил Магистрантын шилдэг илтгэл-ээр шалгарсан байна.

Магистрын судалгааны төслийн хэсгээс А.Ундрам, Х.Дэлгэрдалай нарын “Зүрхний титэм судасны эмгэгийг хиймэл оюун ухаанд суурилсан бага тунт компьютер томографт ангиографийн шинжилгээгээр үнэлэх нь: Нэг төвт, проспектив судалгаа” сэдэвт төсөл Магистрын шилдэг төсөл-өөр тодорлоо.

Төгсөлтийн дараах сургалтын эмч, судлаачдын хэсгээс Б.Ирмүүн, Т.Золжаргал, Э.Мөнхболор нарын “Хорт хавдрыг даван туулагчдын нийгэм-сэтгэл зүйн байдал болон ялгаварлан гадуурхагдсан түвшинг судалсан нь”, мөн Ц.Тэргэл, Ж.Булган, С.Түвшин-Эрдэнэ нарын “Өсвөр үеийн глауком болон албинизм хавсарсан тохиолдолд хийсэн оношилгоо, эмчилгээний үр дүн” сэдэвт ажлууд Шилдэг эмч, судлаач-аар тус тус шалгарсан байна.

Ханын илтгэлээр Б.Оюунбаатар, Г.Дарамбазар, А.Долгорсүрэн нарын “rPPG технологид суурилсан гар утасны аппликейшнээр хэмжсэн артерийн даралтыг уламжлалт багажийн хэмжилттэй харьцуулсан дүн” сэдэвт ажил Шилдэг ханын илтгэлээр шалгарсан.

Эдгээр бүтээлүүд нь судалгааны шинэлэг байдал, арга зүйн үндэслэл, практикт хэрэгжих боломж, эрүүл мэндийн салбарт оруулах хувь нэмрээрээ онцгойрон үнэлэгдсэн бөгөөд залуу судлаачдын эрдэм шинжилгээний идэвх, бүтээлч оролцоог илэрхийлсэн үр дүн боллоо. “Эрдмийн чуулган–68” Ахисан түвшний сургалтын салбар хуралдаан нь судалгааны ажлын чанар, үр нөлөөг дэмжихийн зэрэгцээ шилдэг бүтээлүүдийг олон нийтэд таниулах чухал үйл ажиллагаа болж өндөрлөлөө.