“ЭРДМИЙН ЧУУЛГАН-68” АНАГААХ УХААНЫ БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН САЛБАР ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

АШУҮИС-ийн “Эрдмийн Чуулган-68” Анагаах Ухааны Боловсрол Судлалын салбар хуралдаан 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулагдаж, хуралдааныг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Ректор, анагаах ухааны доктор, профессор Б.Дамдиндорж нээж, зочин илтгэгчээр Монгол Улсын Их Сургуулийн Боловсрол судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Алтангэрэл “Хөдөлмөрийн зах зээл ба дээд боловсрол” сэдэвт илтгэлийг хэлэлцүүллээ. Анагаах ухааны боловсрол судлалын салбар хуралдааныг 8 дахь жилдээ бие даан зохион байгуулж, энэ удаагийн хуралдаанд багш, судлаачдын 47 илтгэлээс шилдэг 9 илтгэлийг хэлэлцлээ.

Салбар хуралдааны хурлын даргаар АШУҮИС-ийн Сургалтын бодлого, зохицуулалт, чанарын баталгаажуулалтын газрын дарга, анагаах ухааны доктор, дэд профессор Г.Дарамбазар, Багш, оюутны хөгжлийн газрын дарга, нийгмийн ухааны доктор, дэд профессор С.Хандмаа, шүүгчээр Шинжлэх ухаан, технологийн газрын дарга, анагаах ухааны доктор, профессор Д.Отгонбаяр, Сургалтын бодлого, зохицуулалт, чанарын баталгаажуулалтын газрын Хөтөлбөрийн хөгжил, төлөвлөлтийн албаны дарга, анагаах ухааны доктор, дэд профессор Т.Баясгалан, НЭМС-ийн Эпидемиологи, биостатистикийн тэнхимийн эрхлэгч, анагаах ухааны доктор, дэд профессор Д.Гантуяа нар ажиллалаа.

Анагаах ухааны боловсрол судлалын салбар хуралдааны шилдэг илтгэлүүд:

1. М.Сугармаа, Т.Ундармаа, Х.Нансалмаа, Г.Надмидцэрэн, Г.Золжаргалан “Эрүүл мэндийн нийгмийн ажлын бакалаврын хөтөлбөрийн үнэлгээ: Хөтөлбөрийг шинэчлэх хэрэгцээ” (Нийгмийн эрүүл мэндийн сургууль)

2. Д.Дэнсэнбал, Д.Ичинноров, О.Алтанчимэг, Г.Ариунбаяр, О.Мөнхзаяа, О.Баасандолгор, Т.Уянга, Л.Ганболд “Эмнэлзүйн дуураймал орчинд суурилсан сургалтын үр дүн” (Анагаах ухааны сургууль)

3. М.Өсөхбаяр, Н.Эрдэнэхүү, Я.Энхтөр, Б.Оюунгоо “Эрүүл мэндийн анхан шатлалд ажиллаж буй эмч нарын хүний их эмч мэргэжлийн цогц чадамжид өгөх сэтгэл ханамж” ” (Анагаах ухааны сургууль)

Салбар хуралдаанд илтгэл ирүүлсэн, хэлэлцүүлсэн нийт багш, судлаачиддаа талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.