АШУҮИС-ИЙН “ЭРДМИЙН ЧУУЛГАН-68” БИО-АНАГААХЫН САЛБАР ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

АШУҮИС-ийн “Эрдмийн чуулган-68” Био-Анагаахын салбар хуралдаан амжилттай боллоо. Хурлыг Био-Анагаахын сургуулийн захирал, АУ-ны доктор, профессор Ч.Баттогтох нээж, АШУҮИС-ийн ректор, АУ-ны доктор, профессор Б.Дамдиндорж оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэв.

“ЗОЧИН ИЛТГЭГЧ”-ээр

– ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D) З.Бадамхатан “Үлэг гүрвэл ба тэдгээрийн физиологи”” сэдвээр

– ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн Квант физикийн салбарын ЭШАА, доктор (Ph.D) Ц.Банзрагч “Физик ба боломж” сэдвээр тус тус илтгэл тавилаа.

Био-Анагаахын салбар хуралдааны аман илтгэлийг 3 хэсэг болгон, ханан болон аман хэлбэрээр танилцуулахаар зохион байгуулсан ба судалгааны аман илтгэл 12, ханын илтгэл 5, БИО-АНАГААХЫН САЛБАРЫН ЭРДЭМ СУДЛАЛЫН ШИЛДГҮҮД сэдвийн дор 3 илтгэл, нийт 20 бүтээл хэлэлцэгдэж дараах үр дүн гарлаа.

Аман илтгэлийн төрөлд

1. ТЭРГҮҮН байранд АШУҮИС, БАС, Бичил амь судлал, халдварын сэргийлэлт, хяналтын тэнхимийн багш, докторант А.Оюунбаатар “Монгол оронд тархсан хеликобактерийн эмийн тэсвэржилтийг тодорхойлсон дүн” сэдэвт бүтээл

2. ДЭД байранд АШУҮИС, БАС, Анагаахын химийн тэнхимийн багш, докторант М.Алтантогос “Антибиотикийн хүргэлтийн системийн бактерийн эсрэг идэвх болон хавдрын эсрэг үйлдлийг судалсан дүнгээс” сэдэвт бүтээл

3. ГУТГААР байранд АШУҮИС, БАС, Эм судлалын тэнхимийн магистрант Б.Батдаваа “Ургамлын гаралтай нийлмэл бэлдмэлийн мутаци үүсгэх, ген хордуулах нөлөөг тодорхойлсон аюулгүй байдлын судалгаа” сэдэвт бүтээл тус тус шалгарч АШУҮИС-ийн нэгдсэн чуулганд оролцох эрх болон Эрүүл мэндийн шинжлэх ухаан сэтгүүлийн тусгай дугаарт өгүүлэл хэвлүүлэх эрх, өргөмжлөл, мөнгөн шагнал, ивээн тэтгэгчдийн гарын бэлэг хүртлээ.

Ханын илтгэлийн төрөлд

1. ТЭРГҮҮН байрыг АШУҮИС, БАС, Биологийн тэнхимийн магистрант Б.Оюунбаатар “Хиймэл оюун ухаанд суурилан зайнаас физиологийн зарим үзүүлэлтүүдийг хэмжсэн дүн” сэдэвт бүтээл эзэлж өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.

Био-анагаахын сургуулийн “Захирлын нэрэмжит тэтгэлэг-2026”-т

• Молекул биологи, удам зүйн тэнхмийн багш, АУ-ы доктор Г.Чимэдлхамсүрэн ‘’ХХВ-ийн халдвартай эмэгтэйчүүдийн дунд Е6/E7 генийн транскриптом ба геномын дарааллыг судлах’’ судалгаа

• Биохимийн тэнхмийн багш, АУ-ы доктор Ч.Одгэрэл ‘’Гемодиализ эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүдийн тавилангийн биомаркеруудын үнэлгээ: IL-6-TO-Albumin болон CRP-TO-Albumin харьцааны клиник ач холбогдол’’ судалгааны төсөл тус тус шалгарлаа.

АШУҮИС-ийн Эрдмийн чуулган 68, Био-Анагаахын салбар хуралдааны шилдэг илтгэүүд нь Эрүүл мэндийн шинжлэх ухаан сэтгүүлд тусгай дугаар болон хэвлэгдэнэ.

Хурлын даргаар:

1. А.Гүрбадам / БУ-ы доктор, профессор/

2. Ж.Сарантуяа /АУ-ны доктор, профессор/

3. Э.Баярмаа /АУ-ны доктор, профессор/

4. Д.Нямдорж /АУ-ны доктор, дэд профессор/

5. Д.Энхмаа /АУ-ны доктор, профессор/

6. Х.Батбаяр /АУ-ны доктор, дэд профессор/ нар ажиллав.

Шүүгчдийн зөвлөлд:

• Ж.Мөнхцэцэг /АУ-ны доктор, профессор/

• Б.Оюунтөгс /АУ-ны доктор, дэд профессор/

• Ж.Жамбалдорж /АУ-ны доктор, дэд профессор/

• Б.Хонгорзул /АУ-ны доктор/

• Ч.Наранцог /АУ-ны доктор/ нар ажиллав.

Эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагааг зохион байгуулсан эрдэмтэн багш нар, хамтран ажилласан ивээн тэтгэгч бүх байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлэн цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөрөөс өндөр амжилт хүсье.