2026 оны 03 сарын 9-12-ны өдрүүдэд Япон улсын Каназава их сургуулийн Байгаль, орчны технологийн хүрээлэнгийн зохион байгуулсан “Хүрээлэн буй орчны шинжлэх ухааны өнөөгийн байдлыг ойлгох нь ” сэдэвт олон улсын хуралд НЭМС-ийн захирал Д.Даваалхам, Орчны эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч С.Мягмарчулуун нар оролцож, зочин илтгэл тавьлаа.
АШУҮИС болон Каназава их сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд олон ажлууд төлөвлөгдөн хэрэгжиж байгаа бөгөөд Япон улсын “Жайка” ОУ-ын байгууллагын хамтын ажиллагааны хөтөлбөрөөр хэрэгжүүлэх боломжтой эмнэлзүйн болон нийгмийн эрүүл мэндийн хэд хэдэн төслийн саналыг хэлэлцэв. Каназава их сургуулийн Байгаль, орчны технологийн хүрээлэнгээс Монгол орны байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлсэн судалгааны ажлуудын үр дүнтэй танилцаж, Орчны эрүүл мэндийн тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа.







