АШУҮИС-ИЙН “СУДЛААЧ ОЮУТАН-2026” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН БИО-АНАГААХЫН САЛБАР ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

АШУҮИС-ийн “Судлаач оюутан-2026” олон улсын оюутны эрдэм шинжилгээний хурлын Био-Анагаахын салбар хуралдаан 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдөр тус сургуулийн хичээлийн төв байрны 111 тоот танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

Хурлын нээлтэд АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургуулийн (БиоАС) захирал, АУ-ны доктор, профессор Ч.Баттогтох оролцож, залуу судлаачдад амжилт хүсэн мэндчилгээ дэвшүүлэв.

Салбар хуралдаанд нийт 54 судлаач оюутан бүтээлээ ирүүлснээс урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн шилдэг илтгэлүүдийг Ханын илтгэл, Туршилтын био-анагаахын судалгаа, Хэрэглээний био-анагаах ухаан, Англи хэл дээрх салбар хуралдаануудад хуваан хэлэлцүүлж шилдэг бүтээлүүдийг тодруулллаа.

ШИЛДЭГ АМАН ИЛТГЭЛ (Монгол хэлээр)

I байр: Ө.Төгөлдөр нар – “KRAS онкоген өвөрмөц siRNA-ийг IN SILICO орчинд судалсан дүн” (Өргөмжлөл, 500,000 төгрөг)

II байр: Г.Гантөр нар – “Rfdiffusion хиймэл оюун ухааны загвар ашиглан OX40 уургийн эсрэг Fab бүтэц загварчилсан судалгаа” (Өргөмжлөл, 500,000 төгрөг)

ШИЛДЭГ АМАН ИЛТГЭЛ (Англи хэлээр)

Т.Булгантамир нар – “Bone loss measurements among medical professionals” (Өргөмжлөл, 500,000 төгрөг)

ШИЛДЭГ ХАНЫН ИЛТГЭЛ (Монгол хэлээр)

Б.Агиймаа нар – “Улаанбаатар хот дахь насанд хүрэгчдийн дэлгэцийн хэрэглээнээс үүсэх нүдний хуурайшилтыг илрүүлэх” (Өргөмжлөл, 250,000 төгрөг)

Ж.Алтаннар нар – “Морин хуур хөгжмийн аялгуу туршилтын амьтны тархины үйл ажиллагаанд үзүүлэх нөлөө” (Өргөмжлөл, 250,000 төгрөг)

ШИЛДЭГ ХАНЫН ИЛТГЭЛ (Англи хэлээр)

Naranzun D. “The impact of personalized memorization techniques on reducing academic stress among medical students” (Өргөмжлөл, 250,000 төгрөг)

НОМИНАЦИЙН ЭЗЭД

БиоАС-502 хэсгийн оюутан Э.Номин-Эрдэнэ “ШИЛДЭГ БИО-АНАГААХ СУДЛААЧ ОЮУТАН”

БиоАС БАС-ийн 5 -р дамжааны оюутан Г.Саранзаяа “ШИЛДЭГ НИЙГЭМД ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ОЮУТАН”

БиоАС Эрүүл мэндийн мэдээллийн технологийн 4-р дамжааны оюутан Э.Алтанхундага “ШИЛДЭГ СУРЛАГЫН АМЖИЛТТАЙ ОЮУТАН”-аар тус тус шалгарч өргөмжлөл, IPAD, мөнгөн шагналаар тус тус шагнууллаа.