АШУҮИС-ИЙН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГУУЛИЙН 70 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ “СУДЛААЧ ОЮУТАН-2026” ОЛОН УЛСЫН АНХДУГААР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

АШУҮИС-ийн “Судлаач оюутан-2026” олон улсын анхдугаар оюутны эрдэм шинжилгээний Нийгмийн эрүүл мэндийн хуралдаанд 3 орны 4 илтгэл, дотоодын 93 илтгэл ирүүлснээс шүүгчдийн үнэлгээгээр 12 аман илтгэл, 6 ханан илтгэлийг шалгаруулан хэлэлцүүллээ.

АУ-ы доктор, профессор Л.Ундрам, АУ-ы доктор, профессор Г.Даваа, АУ-ы доктор, дэд профессор Г.Энхжаргал багш нар хурлын шүүгчээр, АУ-ы доктор, дэд профессор Д.Оюунбилэг, АУ-ны доктор, дэд профессор Д.Гантуяа, НЭМУ-ы доктор Д.Мөнх-Учрал нар хурлыг даргалж, Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Оюутны зөвлөлийн гишүүд идэвхтэй зохион байгууллаа.

Шилдэг аман илтгэлээр:

• 1-р байр: Ц.Бадамгарав “Нийтийн хоол үйлдвэрлэлийн салбарын ажилтнуудын яс булчингийн эмгэгийн тархалт, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс”

• 2-р байр: Б.Өлзиймөнх “Монгол улсын зам тээврийн ослын нас баралтаас үүдэлтэй амьдрах боломжтой алдсан жилүүд ба эдийн засгийн боломжит ачааллын судалгаа”

• 3-р байр: Ц.Мөнх-Ундарга “Худалдааны жимс, жимсгэнээс бичил биетэн илрүүлсэн дүн”

Шилдэг ханан илтгэлээр:

• 1-р байр: Э.Золжаргал “Уул уурхайн салбарын ажлын байранд доргион, шуугианы эрсдэлийг бууруулахад AI-д суурилсан технологийн үр нөлөөллийг системт тойм аргаар судалсан дүн”

• 2-р байр: Р.Уртнасан “AI-д суурилсан эрүүл мэндийн мэдээлэл ба хувь хүний шийдвэр гаргалтад үзүүлэх нөлөөллийг үнэлэх судалгаа”

• 3-р байр: Б.Даваажаргал “Өсвөр болон идэр насны эрэгтэйчүүдийн хиймэл оюун ухаанд суурилсан чатботын хэрэглээ ба хандлагын судалгаа”

Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн 70 жилийн ойн хүрээнд судлаач оюутан залуусын дунд олон улсын хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд залуу судлаач, оюутнуудын судалгааны ажлыг дэмжих, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.