СУВИЛАХУЙН ИНТЕРНШИП ХӨТӨЛБӨРТ ОЮУТНУУДАА ХАМРУУЛЛАА

АШУҮИС гадаад хамтын ажиллагааныхаа хүрээнд АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн 8 оюутанг Япон улсын нийслэл Токио хотын эмнэлэгт 10 сарын хугацаатай эмнэлзүйн дадлага хийлгэхээр явууллаа.

Эдгээр оюутнууд маань зуны амралтын хугацааг Япон хэл сурахад бүрэн дайчилж, мөн онол дадлагын хичээлтэйгээ зэрэгцэн Япон хэлний шалгалтанд бэлдэж тэнцэн, Японы эмнэлэгт ажиллах олон ярилцлагын шалгалт, ур чадварын шалгалтыг давж, хичээл зүтгэл гарган энэхүү боломжийг бий өөртөө болгож чадлаа.

Дадлагын хүрээнд Япон улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний стандарт, ёс зүйгээс суралцах, өөрийгөө хөгжүүлж, олон улсад ажиллах мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх юм. Дэлхийн жишигт нийцсэн техник технологи, эмнэлгийн өндөр соёл, ур чадвараас суралцаж, ирээдүйн сайн сувилагч болох замдаа нэгэн том алхам хийж буй оюутнууддаа амжилт хүсье.