Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Эрдмийн Зөвлөлийн хуралдаан 2026 оны хоёрдугаар сарын арван хоёрны өдөр зохион байгуулагдлаа. Эрдмийн зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар, анагаах ухааны доктор, дэд профессор Б.Сувдаагийн удирдаж, Эдийн Засаг Хөгжлийн Яамны Үндэсний Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Элэгний эсийн гэмтлийг биомаркер болон бичил бүтцийн өөрчлөлтөөр нь тодорхойлох” сэдэвт суурь судалгааны төсөл, анагаах ухааны доктор, профессор С.Цогтсайханы удирдаж, Эдийн Засаг Хөгжлийн Яамны Үндэсний Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Элэгний өмөнгийн дархлаа зайлсхийх механизмыг тодорхойлж элэгний өмөнгийн дархлаа эмчилгээний арга боловсруулах” сэдэвт хамтарсан судалгааны төслийн тайлангууд болон анагаах ухааны доктор, дэд профессор Б.Батболын удирдаж, АШУҮИС-ийн Шинжлэх ухаан технологийг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Түргэвчилсэн оношлуурын прототип бүтээгдэхүүн гарган авах” сэдэвт инноваци, технологи дамжуулах төслийн тайлангуудыг амжилттай хэлэлцэн эцсийн тайланг хүлээлгэн өгөхийг төслийн удирдагч нарт үүрэг болголоо.














