АШУҮИС, Сувилахуйн сургууль, Хонконгийн Политехникийн их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд оюутан солилцооны хөтөлбөрийг 2026 оны 01-р сарын 29-өөс 2 сарын 04-ны өдрүүдэд амжилттай хэрэгжүүллээ. Тус хөтөлбөрт Хөдөлгөөн заслын 3-р дамжааны 6 оюутан, Хөдөлмөр заслын 4-р дамжааны 5 оюутан, Хөдөлмөр заслын 1 төгсөгч хамрагдлаа. Дадлагыг Бие бялдар судлалын тэнхимийн хөдөлгөөн заслын багш Э.Баасанхүү удирдан зохион байгуулав.
Дадлагын хугацаанд оюутнууд Хонконгийн Политехникийн Их Сургуулийн Хөдөлгөөн засал, Хөдөлмөр заслын профессор багш нарын хичээлд сууж туршлага судалж, Хонконгийн сэргээн засах эрүүл мэндийн төвүүд, тусгай хэрэгцээт сургууль, хүүхэд, мэдрэл, тулгуур эрхтэн тогтолцооны эмнэлэг, хөдөлмөр эрхлэлтийн төв зэрэг сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлж буй сэргээн засах тасгийн үйл ажиллагаатай танилцаж, эмнэл зүйн тохиолдол дээр хамтран ажиллалаа.







