АШУҮИС-ийн ЕБАС болон Жэжүгийн Их Сургуулийн дэргэдэх Глобал Доем академийн хооронд 2023 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд сурагчдын амралтаар жилд хоёр удаа тогтмол зохион байгууллагддаг “Global Exchange Adventure” олон улсын боловсролын хөтөлбөрт тав дахь удаагаа амжилттай хамрагдаж, хэл-соёл, хувь хүний хөгжлийн сертификаттай сургалт, мэргэжлийн баримжаа олгох дадлагад амжилттай оролцов.
Уг хөтөлбөрөөр дамжуулан сурагчдын олон улсын орчинд суралцах чадвар нэмэгдэж, багш болон сургуулийн удирдлагууд цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлснээс гадна хөтөлбөрийн хугацаанд зарлагдсан тэтгэлэгт уралдаануудад идэвхтэй, олз омогтой оролцсон.
Монголын ирээдүйг дэлхийн иргэн болж төлөвшихөд хувь нэмэр оруулан хамтран ажилладаг Жэжүгийн Их Сургуулийн Бизнесийн Эрдмийн сургууль болон Жэжү Их Сургуулийн Манлайллын төвийн проф. Ким Жонг Хун, Глобал Доэм Академийн Буёонг захиралтай хамт олон болон Нээлттэй Зүрх ТББ-ын тэргүүн Ө. Жавзандулам багшдаа АШУҮИС-ийн харьяа ЕБАС-ийн хамт олны зүгээс талархал илэрхийлье.









