ТОКУШИМА ИХ СУРГУУЛИЙН ПРОФЕССОР ХАРАДА МАСАФУМИД АШУҮИС-ИЙН ХҮНДЭТ ПРОФЕССОР ЦОЛ ОЛГОЛОО

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эрдмийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүдийн 2025 оны 09 сарын 25-ны өдрийн хурлын тогтоол, АШУҮИС-ийн ректорын 2025 оны 09 сарын 26-ны өдрийн А/232 дугаар тушаалаар Токушима Их сургуулийн Радиологийн ба Туяа эмчилгээний Тэнхимийн Эрхлэгч, Токушима Их Сургуулийн Эмнэлгийн Дэд захирал, доктор, профессор Масафуми Харада-д Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Хүндэт профессор цол хүртээсэн билээ.

Профессор Масафуми Харада нь АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийг өнөөгийн түвшинд хүргэх бүхий л шатанд манлайлан ажиллахын зэрэгцээ Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Токушима Их сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Анагаах ухаан, Радиологийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэхэд оруулсан үнэтэй хувь нэмэрийг үнэлж энэхүү хүндтэй цолыг хүртээснийг АШУҮИС-ийн Ректор, Эрдмийн зөвлөлийн дарга, анагаах ухааны доктор, профессор Б.Дамдиндорж Эрдмийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүдийн хамт өнөөдөр гардуулахдаа онцоллоо.

Токушима их сургуулийн профессор, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хүндэт профессор Харада Масафуми танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе!