АШУҮИС-ийн оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх чадавхыг дээшлүүлэх, судалгааны ажил хийх сэдэл, багш, оюутны хамтын ажиллагааг дэмжих зорилгоор жил бүр зохион байгуулагддаг “СУДЛААЧ ОЮУТАН 2026” оюутны эрдэм шинжилгээний хурлын Эмнэлзүйн анагаах ухааны салбар хуралдаан англи болон монгол хэл дээрх хоёр хэсгээр зохион байгуулагдах бөгөөд эмнэл зүйн анагаах ухааны чиглэлээр оюутнуудын хийгдсэн судалгааны ажлуудыг хэлэлцүүлэх юм.






