ОЛОН УЛСЫН ЭПИЛЕПСИЙН ӨДӨР-2026

Жил бүрийн 2-р сарын 2-дахь долоо хоногийг Олон улсад Эпилепси өвчнийг олон нийтэд таниулж ойлгуулах, эпилепситэй хүмүүсийг ойлгох дэмжих өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

Монгол-Японы эмнэлгийн “Эпилепсийн төв” нь энэ өдрийг тохиолдуулан 2026 оны 02-р сарын 09-ний өдөр 09:00-12:00 цагт “Эпилепсийн талаарх эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх нь” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Та бүхэн өдөрлөгт хүрэлцэн ирснээр МЯЭ-ийн эпилепсийн төвийн үйл ажиллагаатай танилцах, эпилепси судлаач эмч нараас зөвлөгөө авах боломжтой.

Манай төв нь:

– Эпилепсийн мэс засал

– Эпилепсийн мэргэшсэн эмчийн үзлэг

– Тархины цахилгаан бичлэг (сэрэнги, нойрны үеийн ЭЭГ)

– Урт хугацааны видео тархины цахилгаан бичлэг

– Лабораторийн шинжилгээ

– Тархины соронзон резонанст томографи

– Мэдрэл-сэтгэцийн үнэлгээ /WAIS, WMS/

– Төрөлжсөн нарийн мэргэшлийн эмч нарын хамтарсан үзлэг, тусламж үйлчилгээ (Хүүхэд, эмэгтэйчүүд, сэтгэц, сэргээн засах, дотор г.м) үзүүлж байна.