ЭДИЙН ЗАСАГ ХӨГЖЛИЙН ЯАМНЫ АЖЛЫН ХЭСЭГ АШУҮИС-Д АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2025 оны 03 сарын 24-ний өдрийн дугаар А/34 тоот “Үнэлгээний үзүүлэлт шинэчлэн батлах тухай” тушаалын дагуу Дээд боловсролын байгууллагыг эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамруулах шалгуур үзүүлэлтийн хэрэгжилттэй танилцах, үнэлгээ өгөх зорилго бүхий ажлын хэсэг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд 2026 оны 02 сарын 04-ны өдөр ирж ажиллалаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг ЭЗХЯ-ны Шинжлэх ухааны технологи, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Мөнхтөр ахалж, бүрэлдэхүүнд тус газрын шинжээчид, Боловсролын яам, Шинжлэх ухааны академи, МУИС, ШУТИС-ийн төлөөллүүд ажиллав.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэж байгаа багш нарын эзлэх хувь, нийт багш нарын дотор доктор, шинжлэх ухааны докторын зэрэгтэй багш нарын эзлэх хувь, нийт суралцагчдын дотор магистрант, докторантын эзлэх хувь, магистрант, докторантын дотор эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэгчийн эзлэх хувь, нийт орлогод судалгаа хөгжүүлэлтийн ажлын орлогын эзлэх хувь, шинжлэх ухааны холбогдох чиглэлээр судалгаа хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэх эрдэм шинжилгээний лабораторийн хангамж, эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний бүтээл, сэтгүүл, туурвисан нийт эрдэм шинжилгээний бүтээлд олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлсэн өгүүллийн эзлэх хувь, нийт аж үйлдвэрийн өмчийн эрх авсан бүтээлд олон улсын аж үйлдвэрийн өмчийн эрх авсан бүтээлийн эзлэх хувь, нийт судалгаа хөгжүүлэлтийн ажлын үр дүнгээс үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтэрч, ашиглагдсан бүтээлийн эзлэх хувь, эрдэмтэн, багш нарын эрдэм шинжилгээний хурал, семинар, нэг багшид ноогдох эрдэм шинжилгээ, судалгаа хөгжүүлэлтийн ажилд зарцуулж буй зардал, нэг багшид ногдох эрдэм шинжилгээ, судалгаа хөгжүүлэлтийн ажлын орлого зэрэг нийт 13 багц шалгуур үзүүлэлтийн хэрэгжилттэй танилцаж, үнэлэлт дүгнэж өгч ажиллав.