АШУҮИС-д 2025-2026 оны хичээлийн жилийн шинэ, залуу багш нарт зориулсан 5 модуль бүхий 10 багц цагийн сургалт 2025 оны 11 дүгээр сараас эхлэн амжилттай зохион байгуулагдаж байна. Багш нарт зориулсан тус сургалтыг анагаах ухааны боловсрол судлал, суралцахуй ба заахуй, сургалтын арга, технологи, багшийн манлайлал, үүрэг, андрагоги, багшийн цахим системийн хэрэглээ, байгууллагын соёл, багшийн ёс зүй, багш-суралцагчийн харилцаа, судалгааны арга зүй, оюуны өмч, бүтээл хэвлүүлэх, хувь хүний хөгжлийн агуулгын хүрээнд АШҮУИС-ийн удирдлагууд, эрдэмтэн багш нар, зочин багш нар сургалтыг хөтлөн явуулж байна.
Тус сургалтад хамрагдаж буй багш нар АШУҮИС-ийн 8 бүрэлдэхүүн сургууль, 4 эмнэлэг, 3 хүрээлэн, 2 номын санд зочилж танилцах үйл ажиллагааг мөн зохион байгуулж байна.
АШУҮИС-ийн эрдэмтэн багш нарын эгнээнд нэгдэн ажиллаж буй багш нартаа цаашдын сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагаанд нь өндөр амжилт хүсье.

















