АНАГААХ УХААНЫ ДОКТОРЫН ЗЭРГЭЭ АМЖИЛТТАЙ ХАМГААЛЛАА

Анагаах ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөл 2026 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр хуралдаж, АШУҮИС-ийн докторант П.Маралгоогийн жинхэнэ хамгаалалтыг хэлэлцэв.

Докторант ПҮРЭВСҮРЭН овогтой МАРАЛГОО туурвисан “МОНГОЛЧУУДЫН ДУНД ТОХИОЛДОЖ БУЙ ШҮДНИЙ ЭГНЭЭНИЙ СОГОГИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЗАЖЛАХ ҮЙЛИЙН АЛДАГДАЛ, СОГОГ ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ХЭРЭГЦЭЭ” сэдэвт судалгааны ажлын жинхэнэ хамгаалалт амжилттай боллоо.

Эрдэм шинжилгээний ажлын удирдагч:

АШУ-ны доктор, профессор Н.Пүрэвжав

АУ-ны доктор П.Жавхлан

Шүүмжлэгч:

АУ-ны доктор, дэд профессор М.Соёлмаа

АУ-ны доктор Б.Од

Судалгааны багт баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.