Их сургуулийн сургалтын үндсэн нэгжийг хариуцан ажиллаж буй тэнхимийн эрхлэгч нар бүх түвшний сургалтын чанарыг сайжруулах, багшлах хүний нөөцийн залгамж, холбоог хангах, сургалтын технологийг мөрдөх, холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг хангах чиглэлээр 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Манлайлал ба багаар ажиллах нь” сургалт, хэлэлцүүлэгт хамрагдлаа. Мөн урилгаар Удирдлагын академийн багш, Доктор М.Мөнхжаргал “Багаар ажиллахад манлайлагчийн үүрэг”, “Удирдах бус нөлөөлөх урлаг” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалт, хэлэлцүүлэгт АШУҮИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын 24 тэнхимийн эрхлэгч, төвийн эрхлэгч нар хамрагдлаа. Шинээр томилогдсон нийт тэнхимийн эрхлэгч, төвийн эрхлэгч нартаа цаашдын ажилд нь амжилт хүсье.












