АШУҮИС-ИЙН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТЫН ХАВРЫН ЭЛСЭЛТ ЗАРЛАГДЛАА

АШУҮИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр,
докторын сургалтын элсэлтийн бүртгэл 2026 оны 01 сарын 09-ний өдрөөс 01 сарын
30-ны өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Төгсөлтийн сургалтын үйл ажиллагааг зохицуулах журмын дагуу магистр,
докторын сургалтад элсэгчдээс мэргэжлийн ба англи хэлний шалгалт авна.
Элсэлтийн шалгалт 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр цахим хэлбэрээр
зохион байгуулагдана.
Элсэлтийн бүртгэл дууссаны дараа 2026.02.03-ны өдөр шалгалт өгөх
заавар, нэвтрэх нэр, нууц үгийг элсэлтийн цахим системд
( https://admission.mnums.edu.mn/ ) байршуулна. (Хувийн мэдээллийг дутуу
бөглөсөн, шаардлага хангаагүй материал оруулсан тохиолдолд бүртгэл
цуцлагдахыг анхаарна уу.)
Шалгалтад тэнцсэн элсэгчдийн мэдээллийг 02 дугаар сарын 06-ны өдөр
элсэлтийн цахим системд ( https://admission.mnums.edu.mn/ ) байршуулна.
Бүртгүүлэхэд анхаарах зүйлс:

  1. Бүртгэл https://admission.mnums.edu.mn/ сайтаар хандаж  “Төгсөлтийн
    (Магистр, доктор)” хэсэгт дарж бүртгүүлнэ. 
  2. Бүртгэл эхлэх: 2026.01.09-ний өдөр
  3. Бүртгэл хаах: 2026.01.30-ны өдрийн 17:00 минут.
  4. Бүртгэлийн хураамж 20.000 төгрөг (Бүртгүүлэхдээ системээр дамжуулан
    Qpay-р төлнө үү. Дансаар шилжүүлсэн тохиолдолд баталгаажихгүй болохыг
    анхаарна уу.)
  5. Бүртгүүлэгчдийн мэдээлэл ХУР системээс татагдана.
  6. Дипломын мэдээлэл нь ХУР системд бүртгэгдээгүй бол төгссөн сургуульдаа
    (Гадаадад их сургууль төгссөн бол БМИҮЗ-д) хандана уу.
  7. Дипломын мэдээллийг заавал бүртгүүлсний дараа элсэлтийн бүртгэл
    хийгдэнэ.
  8. Бүртгэл үүсгэсний дараа https://admission.mnums.edu.mn/ системийн баруун
    дээд хэсэгт байрлах НЭВТРЭХ товч дээр дарж нэвтэрнэ. (Нэвтрэх нэр:
    бүртгүүлсэн мэйл хаяг, Нууц үг: Таны регистрийн дугаарын 8 оронтой тоо
    байна). Хэрэв бүртгэлийн хураамж төлөөгүй бол дээрх зааврын дагуу
    системд нэвтэрч орсны дараа дахин Qpay-р хураамжаа төлнө.
  9. Бүртгүүлсний дараа мэргэжлийн чиглэл, суралцах хэлбэрийг солих,
    мэдээлэл өөрчлөх боломжгүй тул сонголтоо зөв хийнэ үү.
  10. Элсэлтийн шалгалтад тэнцсэн элсэгч сургалтын төлбөрийг төлснөөр элсэлт
    баталгаажна.

Та ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү. (Амжилт хүсье)
Суралцагчийн бүртгэл, мэдээллийн алба
Цахим шуудан: elselt@mnums.edu.mn
Утас: 77757575-(1-1)

NOTICE FOR PROSPECTIVE GRADUATE STUDENTS – SPRING ADMISSION


We are pleased to announce that the Mongolian National University of Medical Sciences is now
accepting applications for our graduate degree programs for the upcoming academic year
2025-2026. Our comprehensive program offerings include:
 online master programs
 on-site master programs
 on-site PhD programs.
To apply, all interested candidates should utilize the online application platform.
Eligibility criteria:

  • PhD Program Applicants: Hold a master’s degree and Bachelor’s degree diplomas
  • On-site and online Master’s Program Applicants: Hold a bachelor’s degree diploma
    Supplementary documents:
  • Official request to study at Mongolian National University of Medical Sciences
  • Completed application form
  • Recent photo (size: 3cmx4cm with JPEG, JPJ, PNG format)
  • Scanned copy of identification card
  • Copies of diplomas and academic transcripts:

o Bachelor’s diploma for Master’s programs
o Master’s diploma for PhD programs
Please merge your documents into one PDF file.

  • Registration fee (20.000 MNT)
    How to apply:
    Please follow the registration https://admission.mnums.edu.mn/ and upload the
    supplementary documents
    Application deadline: 5 PM, January 30 th , 2026
    English or Mongolian language examination: 9 AM – 9 PM, February 4 nd , 2026
    Online interview: February 5 th , 2026.