Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Төв Номын Сангаас зохион байгуулсан “Монгол бахархалын өдөр”-ийг тохиолдуулан “Сайхан бичигтэн” уралдааныг нийт оюутнуудын дунд зохион байгууллаа.
Монгол бичгийн “Сайхан бичигтэн” уралдаанд “Соёл” сэдвийн хүрээнд эсээ зохиож, түүнийгээ монгол бичгээр уран гоё бичиж, уран сэтгэмжээр баяжуулан бүтээл болгож нийт 16 оюутан өрсөлдсөн. Уралдаанд ирсэн бүтээлүүдийг “Улаанбаатар Эрдэм Их Сургууль”-ийн монгол хэл-уран зохиолын багш, Нийгмийн ухааны академич Д.Сүрмаа шүүн тунгаав. Үүнээс 5 байр шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр шагнав.
Мөн тус өдөрлөгийн үеэр “АХА” тэмцээн зохиогдож, оролцогчдын бүтээлийн болон монгол бичгээр хэвлэгдсэн ховор хуучны номын үзэсгэлэн дэлгэгдэв.
Уралдаанд түрүүлсэн оюутнууд:
- Тэргүүн байр О.Баярчулуун /246-р хэсэг/
- Дэд байр Б.Цэцэгжаргал /504-р хэсэг/
- Гутгаар байр Б.Урангоо /311-р хэсэг/
- Тусгай байр Л.Ану /324-р хэсэг /
- Тусгай байр Б.Цэнгүүн /109-р хэсэг/
Уралдаанд идэвхитэй оролцсон оюутнууддаа баярлалаа.













