АШУҮИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр,
докторын сургалтын элсэлтийн бүртгэл 2026 оны 01 сарын 09-ний өдрөөс 01 сарын
30-ны өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Төгсөлтийн сургалтын үйл ажиллагааг зохицуулах журмын дагуу магистр,
докторын сургалтад элсэгчдээс мэргэжлийн ба англи хэлний шалгалт авна.
Элсэлтийн шалгалт 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр цахим хэлбэрээр
зохион байгуулагдана.
Элсэлтийн бүртгэл дууссаны дараа 2026.02.03-ны өдөр шалгалт өгөх
заавар, нэвтрэх нэр, нууц үгийг элсэлтийн цахим системд
(https://admission.mnums.edu.mn/) байршуулна. (Хувийн мэдээллийг дутуу
бөглөсөн, шаардлага хангаагүй материал оруулсан тохиолдолд бүртгэл
цуцлагдахыг анхаарна уу.)
Шалгалтад тэнцсэн элсэгчдийн мэдээллийг 02 дугаар сарын 06-ны өдөр
элсэлтийн цахим системд (https://admission.mnums.edu.mn/) байршуулна.
Бүртгүүлэхэд анхаарах зүйлс:
- Бүртгэл https://admission.mnums.edu.mn/ сайтаар хандаж “Төгсөлтийн
(Магистр, доктор)” хэсэгт дарж бүртгүүлнэ. - Бүртгэл эхлэх: 2026.01.09-ний өдөр
- Бүртгэл хаах: 2026.01.30-ны өдрийн 17:00 минут.
- Бүртгэлийн хураамж 50.000 төгрөг (Бүртгүүлэхдээ системээр дамжуулан
Qpay-р төлнө үү. Дансаар шилжүүлсэн тохиолдолд баталгаажихгүй болохыг
анхаарна уу.) - Бүртгүүлэгчдийн мэдээлэл ХУР системээс татагдана.
- Дипломын мэдээлэл нь ХУР системд бүртгэгдээгүй бол төгссөн сургуульдаа
(Гадаадад их сургууль төгссөн бол БМИҮЗ-д) хандана уу. - Дипломын мэдээллийг заавал бүртгүүлсний дараа элсэлтийн бүртгэл
хийгдэнэ. - Бүртгэл үүсгэсний дараа https://admission.mnums.edu.mn/ системийн баруун
дээд хэсэгт байрлах НЭВТРЭХ товч дээр дарж нэвтэрнэ. (Нэвтрэх нэр:
бүртгүүлсэн мэйл хаяг, Нууц үг: Таны регистрийн дугаарын 8 оронтой тоо
байна). Хэрэв бүртгэлийн хураамж төлөөгүй бол дээрх зааврын дагуу
системд нэвтэрч орсны дараа дахин Qpay-р хураамжаа төлнө. - Бүртгүүлсний дараа мэргэжлийн чиглэл, суралцах хэлбэрийг солих,
мэдээлэл өөрчлөх боломжгүй тул сонголтоо зөв хийнэ үү. - Элсэлтийн шалгалтад тэнцсэн элсэгч сургалтын төлбөрийг төлснөөр элсэлт
баталгаажна.
Та ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү. (Амжилт хүсье)
Суралцагчийн бүртгэл, мэдээллийн алба
Цахим шуудан: elselt@mnums.edu.mn
Утас: 77757575-(1-1)

