“АШУҮИС ОДОО БА ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, бодлогын баримт бичгийн шинэчлэл болон цаашдын хөгжлийн чиг хандлагын талаарх уулзалтыг Зүүн кампуст амжилттай зохион байгууллаа. Тус уулзалтад АШУҮИС-ийн 8 сургууль, 3 хүрээлэнгийн 290 гаруй багш, судлаач, ажилтан хамрагдсан бөгөөд Анагаах ухааны сургуулийн Эмнэлзүйн ур чадварын төв, Монгол анагаах ухааны төв эмнэлэг, Монгол уламжлалт анагаах ухааны хүрээлэн, ЭМШУТөв номын сан, инновацын үзэсгэлэн, Монгол–Японы эмнэлгийн үйл ажиллагаатай тус тус танилцав. Уулзалтын үеэр оролцогчдоос ирүүлсэн 50 саналыг нэгтгэн дүгнэж, цаашдын хамтын үйл ажиллагаа, бодлогын баримт бичигт тусган хэрэгжүүлэхээр ажиллаж байна.