АШУҮИС-ийн Оюутны хөгжил, удирдлагын газар, БАС-ийн Гадаад хэлний тэнхим хамтран 2025 оны 10 – 12 сард тус сургуулийн бакалаврын зэргийн хөтөлбөрийн III-VI курст суралцаж буй гадаад оюутнуудын монгол хэлний мэдлэг, чадварыг сайжруулах 8 долоо хоногийн сургалт зохион байгууллаа.
Сургалтыг явуулахдаа оюутнуудын монгол хэлний мэдлэг, чадварын түвшинг харгалзан анхан, дунд 2 түвшинд хуваасан бөгөөд анхан шатны бүлгийн сургалтыг ГХТ-ийн багш Т. Анхбаяр, Г. Мөнхцэцэг нар, дунд шатны бүлгийн сургалтыг Ц. Төгс, Б. Март нар явуулав. Сургалтдаа идэвхтэй хамрагдаж хэлний мэдлэг, чадвараа ахиулахаар хичээнгүйлэн суралцсан оюутнууддаа талархал илэрхийлж, амжилт хүсье.



