ACADEMIC ENGLISH OLYMPIAD АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Гадаад хэлний тэнхимээс уламжлал болгон зохион байгуулдаг “ACADEMIC ENGLISH OLYMPIAD ” тэмцээн мэргэжлийн болон мэргэжлийн бус гэсэн хоёр түвшинд, хоёр шаттайгаар зохион байгуулагдаж, 16 дахь удаагаа амжилттай болж өндөрлөлөө.
Олимпиадын мэргэжлийн бус төрөлд I шатанд 240 гаруй оюутан үгсийн сан, уншлага, хэл зүй болон бичгийн чадвараа сорин өрсөлдсөнөөс онооны нийлбэрээр шалгарсан шилдэг 10 оюутан II шатны ярилцлагын шалгалтад тэнцэн оролцсон юм.
Мэргэжлийн төрөлд I шатанд 40 гаруй оюутан үгсийн сан, уншлага, хэл зүй болон бичгийн чадвараараа өрсөлдөж, оноогоороо тэргүүлсэн 10 оюутан II шатны эсээ бичих шалгалтад шалгаран оролцлоо.

Мэргэжлийн бус төрөл
• Тэргүүн байр – АСБД-104 хэсгийн оюутан Д. Намуулан
• Дэд байр – НАС -507 хэсгийн оюутан Б. Цэцэн
• Гутгаар байр – АСБД-203 хэсгийн оюутан Б.Цэлмүүн
Мэргэжлийн төрөл
• Тэргүүн байр – АУС-440 хэсгийн оюутан Ж. Анужин
• Дэд байр – АСБД-125 хэсгийн оюутан Э. Азбилэг
• Гутгаар байр – АСБД-225 хэсгийн оюутан Б. Хосчулуун
Шагналт байранд шалгарсан оюутнууд батламж болон мөнгөн урамшууллаар шагнагдлаа.

Түүнчлэн шилдэг 10 оролцогч МУИС-аас жил бүр зохион байгуулдаг улсын хэмжээний “Англи хэлний олимпиад 2026” тэмцээнд АШУҮИС-ийг төлөөлөн оролцох эрхээ авсан юм.
Олимпиадад идэвхтэй, амжилттай оролцсон бүх оюутнууддаа талархал илэрхийлж, цаашдын сурлагынх нь замд өндрөөс өндөр амжилт хүсье!