“ДУСАЛ ЦУС-ДҮҮРЭН АМЬДРАЛ” АЯН 2025 Амжилттай зохион байгуулагдлаа

 

            Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Цус Сэлбэлт Судлалын үндэсний Төвтэй хамтран  хэрэгжүүлж буй “Дусал цус-Дүүрэн амьдрал” аян 5 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлэх, цусны донорын эгнээг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулсан тус аянд АШУҮИС-ийн Анагаах ухааны сургууль, Монгол анагаах ухааны олон улсын сургууль, Сувилахуйн сургууль, Эм зүйн сургууль, Нүүр ам судлалын сургууль, Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Био-Анагаах ухааны сургууль, Ахисан түвшний сургуулийн багш, ажилтан, оюутнууд оролцон нийт 517 нэгж цусыг цуглуулан ЦССҮТ-д хандивлалаа.

  Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажилласан ЦССҮТ-ийн хамт олон, Залуучуудын улаан загалмай клуб, нийт донорууддаа талархал илэрхийлье.