Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Төв комиссын даргын баталсан “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг зохион байгуулах хуваарь”-ийн дагуу ажлын хэсэг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд 2025 оны 11 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд улсын үзлэгийг зохион байгуулж ажиллаа.
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль нь 2025 оны “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-т амжилттай дүгнэгдлээ.



