АШУҮИС, МОНГОЛ АНАГААХ УХААНЫ ОЛОН УЛСЫН СУРГУУЛИЙН УЛАМЖЛАЛТ АНАГААХЫН ЗАСАЛЧ ХӨТӨЛБӨРИЙН ОЮУТНУУД ЯПОНД ДАДЛАГА ХИЙЛЭЭ

АШУҮИС болон Японы Токио Ариаке Их Сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд багш, эмч, оюутан солилцооны хөтөлбөр 2019 оноос хойш 6 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Энэ хичээлийн жилийн дадлагажих эмнэлзүйн сургалт 2025 оны 11-р сарын 09-24-ний хооронд амжилттай явагдлаа. Дадлагажих эмнэлзүйн сургалтад Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургуулийн Уламжлалт анагаахын засал хөтөлбөрийн төгсөх 4-р дамжааны 13 оюутан, 2-р дамжааны 1 оюутан, 2 төгсөгч, МАУТЭ-ийн 2 эмч нар хамрагдаж, Уламжлалт эмчилгээний тэнхимийн эрхлэгч Н.Оюунцэцэг, Уламжлалт бариа заслын тэнхимийн багш Б.Нарантуяа нар удирдан явууллаа. Дадлагын хугацаанд Японы соёлын арга хэмжээнд оюутнууд оролцож Монгол өв соёлоо таниулан сурталчилсан нь маш сонирхолтой болж Япончуудын талархлыг хүлээлээ. Уг арга хэмжээг үргэлжлүүлэн энэхүү арга хэмжээний хүрээнд Монгол өв соёлыг түгээн дэлгэрүүлэхээр  боллоо.