ГЭМТЭЛ БЭРТЛИЙН УЛАМЖЛАЛТ БАРИА ЭМЧИЛГЭЭНИЙ АНХНЫ СУРАХ БИЧИГ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

АШУҮИС нь Япон Улсын Токио Ариаке Их Сургуультай хамтран Уламжлалт анагаахын засалч хөтөлбөрийг 2016 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогоор 78 мэргэжилтэн төгсөж 120 оюутан суралцаж байна. МАУОУС-ийн Уламжлалт бариа заслын тэнхимээс Уламжлалт анагаахын засалч мэргэжлээр суралцаж буй оюутан, магистрант, докторант болон эмч мэргэжилтнүүдэд зориулан энэхүү хөтөлбөрийн чанар, хүртээмжийг сайжруулахад түлхэц болох “Гэмтэл бэртлийн уламжлалт бариа эмчилгээний үндэс” хэмээх монгол хэл дээрх мэргэжлийн анхны сурах бичгийг 2025 оны 10-р сард өлгийдөн авлаа. Уг сурах бичиг нь гэмтэл бэртлийн жүдо бариа заслын онол, эмчилгээ, оношилгооны талаар мэргэжлийн түвшинд бичигдсэн, Уламжлалт бариа заслын тэнхимийн эрхлэгч АУ-ны магистр Г.Мөнхзул, тэнхимийн багш нар болон Токио Ариаке Их Сургуулийн багш нарын хамтын бүтээл бөгөөд АУ-ны доктор, профессор Д.Цэнд-Аюуш,  АУ-ны доктор, дэд профессор Н.Оюунцэцэг нар редакторлосон байна.