БНХАУ-ЫН ХАРБИНЫ АНАГААХЫН ИХ СУРГУУЛИЙН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЛЭЭ

АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн сургууль, Нийгмийн Эрүүл Мэндийн хүрээлэн нь Харбины aнагаахын их сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн сургуультай 2025 оны 5-р сард харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.

Гадаад хамтын ажиллагааны хүрээнд Австралийн Сиднейн их сургууль, Харбины Анагаахын их сургууль, АШУҮИС-ийн НЭМС, НЭМХ хамтран “Хятад болон Монгол улсад таргалалтыг бууруулах арга зам-SHAPE судалгаа”-ны төслийн саналыг боловсруулж  “The Global Alliance for Chronic Diseases (GACD)” байгууллагад 2025 оны 10-р сард илгээв.

Мөн БНХАУ-ын Харбин хотод 2025 оны 11-р сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан “Нийгмийн эрүүл мэндийн эрдэм шинжилгээний хурал”-д НЭМС-ийн Орчны эрүүл мэндийн тэнхимийн багш НЭМ-ийн доктор Г.Жаргалсайхан, НЭМС-ийн Шим тэжээл судлалын тэнхимийн эрхлэгч, ХСУ-ны магистр Б.Лувсанлхүндэв нар зочин илтгэгчээр уригдан “Public Health System in Mongolia and efforts to combatting NCDs”, “Current Nutrition Status and Related Public Health Issues in Mongolia” сэдвээр илтгэл танилцууллаа. Хуралд БНХАУ, ОХУ, Монгол, Казакстан болон бусад орны 300 гаруй эрдэмтэн судлаачид оролцож, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцон ажиллаа.