“БИО-АНАГААХ СУДЛААЧИЙН УР ЧАДВАРЫН СОРИЛТ-2025” УРАЛДААНЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

АШУҮИС-ийн Био-Анагаахын судлаач мэргэжлийн онцлогийг танин мэдүүлэх, лабораторийн амьтны судлалын чиглэлээр оюутнуудын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, судалгааны ёс зүйн хандлагыг төлөвшүүлэх, туршилтын суурь арга техникт суралцсан мэдлэгийг бататгах, мэргэжлийн сонирхолыг нэмэгдүүлэх, судлаачийн мэргэжлийн ур чадварыг үнэлэх чухал арга хэмжээ боллоо.

Био-Анагаахын хүрээлэнгийн Лабораторийн амьтан судлалын төвийн эрхлэгч, Био-Анагаахын сургуулийн багш, БУ-ны доктор Б.Галиндэв ЭМСБ-ын оюутнуудад тусгай мэргэжлийн болох Лабораторийн амьтан судлалын хичээлийг заадаг бөгөөд зохион байгуулж ажилласан.

Нээлтийн үйл ажиллагааг Био-Анагаахын сургуулийн захирал, доктор, профессор Ч.Баттогтох нээж, арга хэмжээ албан ёсоор эхэлсэн.

Шүүгчийн бүрэлдэхүүнд Удамзүй, молекул биологийн тэнхимийн багш АУ-ны доктор, дэд профессор  Ц.Алтансүх, Ур чадварын тэнхимийн эрхлэгч, АУ-ны магистр Д.Отгонцэцэг, МЭУ-ны доктор Ц.Чимгээ болон оюутны төлөөллийн шүүгч нарын бүрэлдэхүүнтэй оролцов.

Био-Анагаахын судлаачийн 201-206-р хэсгийн оюутнууд дараах ур чадварын төрлүүдээр өрсөлдөв.