АШУҮИС-ийн Оюутны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй (ЦССҮТ) хамтран хэрэгжүүлдэг “Дусал цус – Дүүрэн амьдрал” аян тав дахь жилдээ амжилттай үргэлжилж байна.
Аяны хүрээнд АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж донорын үйлсийг дэмжиж, цусны нөөцийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан төрийн болон хувийн хэвшлийн 20 гаруй байгууллага, хамт олон, их дээд сургуулиудад талархал гардууллаа.
“Дусал цус – Дүүрэн амьдрал” аян нь олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, цусны донорын эгнээг тэлэх зорилготой бөгөөд жил бүр уламжлал болон өргөжин зохион байгуулагддаг.
2025 оны 11 дүгээр сарын 20–28-ны өдрүүдэд тус аян АШУҮИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудад үргэлжлэн зохион байгуулагдах тул багш, ажилтан, оюутан залуусаа идэвхтэй оролцож, донорын буянтай үйлсэд нэгдэхийг уриалж байна.
















