“БОЛОВСРОЛЫН ҮНЭ ЦЭН” УРАН ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО

АШУҮИС-ийн Оюутны хөгжил хөтөлбөрийн хүрээнд “Боловсролын үнэ цэн” уран илтгэлийн тэмцээн хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.

АШУҮИС-ийн салбар 6 сургууль болон АШУҮИС-ийн Харъяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн оюутан, сурагчид
“Хиймэл оюун ухаан ба анагаах ухаан”, “Миний мэргэжил – Миний сонголт” гэсэн сэдвүүдийн хүрээнд өрсөлдөж, тэмцээний II шатанд шалгарсан шилдэг 20 илтгэгч АШУҮИС-ийн Оюутны соёлын төвд өөрсдийн илтгэлээ танилцуулан шилдгүүдээ тодрууллаа. 🥰

•🥇 Тэргүүн байр – АУС-ийн II дамжааны оюутан Б. Нямгэгээ
•🥈 Дэд байр – АУС-ийн I дамжааны оюутан И. Энхмөрөн
•🥉 Гутгаар байр – АУС-ийн VI дамжааны оюутан И. Нямдаваа
•🏅 Тусгай байр – АШУҮИС-ийн Харъяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн 11-р ангийн сурагч Э. Ган-Эрдэнэ

Өөрийн мэргэжлийн үнэ цэнийг олон нийтэд таниулах зорилготой энэхүү уран илтгэлийн тэмцээнд идэвхтэй оролцож, өөрийгөө сорьсон нийт оюутан, сурагчид болон тэмцээний шүүгчээр ажилласан дараах эрхэмүүдэд гүн талархал илэрхийлье!

• Г.Отгонбаяр – JCI Монгол Академийн Шүүгчдийн зөвлөлийн 2025 оны комиссын гишүүн, Монголын Мэтгэлцээний Нэгдсэн Танхимын шүүгч
• Д.Сугармаа – Нийгмийн ухааны багш, “Лантуун дохио” ТББ-ын менежер, Карл Попперийн мэтгэлцээний нийгэмлэгийн шүүгч
• М.Үзмээ – Анагаах ухааны доктор, АШУҮИС-ийн БАС-ийн Харилцааны ур чадварын тэнхимийн багш, Хүний их эмч, Бизнесийн удирдлагын магистр

Багш, оюутны хөгжлийн газрын хамт олондоо талархал илэрхийлье!