АШУҮИС-ийн Багшийн хөгжил хөтөлбөрийн хүрээнд багш нарын эрдэм шинжилгээ судалгааны ажлыг эрчимжүүлэх, тасралтгүй суралцах, мэдлэг олгох зорилгоор АШУҮИС-ийн Ахисан түвшний сургуулийн эрдэмтдийн багтай хамтран “Судалгааны арга зүй” сургалтыг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь салбар Анагаах ухааны сургууль дээр зохион байгууллаа.
Сургалтаар АШУҮИС-ийн Ахисан түвшний сургуулийн Захирал АУ-ы доктор дэд профессор Ш.Үүртуяа, Ахисан түвшний сургуулийн профессорын багийн гишүүн, НЭМС-ийн профессор АУ-ны доктор, профессор Н.Сүмбэрзул, Олон улсын цахим сургалтын төвийн багш АУ-ы доктор Г.Дариймаа, Ахисан түвшний сургуулийн профессорын багийн гишүүн, АУС-ийн багш АУ-ы доктор И.Алтантуяа, Ахисан түвшний сургуулийн профессорын багийн гишүүн, БАС-ийн ахлах багш АУ-ы доктор дэд профессор Ж.Жамбалдорж, Ахисан түвшний сургуулийн докторын дараах судлаач АУ-ы доктор Б.Сэдэд, Салбар дундын сургалтын төвийн эрхлэгч АУ-ы доктор, дэд профессор Ц.Алтансүх, Төгсөлтийн дараах сургалтын төвийн эрхлэгч АУ-ы доктор Г.Алимаа нар хүрэлцэн ирж дараах сэдвүүдээр сургалт зохион байгууллаа. Үүнд:
– Судалгааны загвар, аргыг оновчтойгоор сонгох,
– Шинжлэх ухааны хэвлэлийн тойм үр дүнтэй хайх, шүүн тунгааж унших, нэгтгэн дүгнэх чадвар,
– Оюуны өмчийн тогтолцоо, эрхзүйн зохицуулалын мэдлэг олгох,
– Эмнэлзүйн туршилт судалгаа,
– AI технологийг судалгаа шинжилгээний практикт ашиглах боломжууд
– Эмнэлзүйн практикт хиймэл оюун ухааны хэрэглээ зэрэг
сургалтад АШУҮИС-ийн Дорноговь салбар Анагаах ухааны сургуулийн үндсэн болон гэрээт нийт 50 багш, албан хаагч оролцсон бөгөөд энэ үеэр салбар сургуулийн Эрдэмтдийн зөвлөл хуралдаж эрдэм шинжилгээ судалгааны тэргүүлэх чиглэл, тулгамдсан асуудал болон докторантур, магистрантурт суралцаж буй багш нарын судалгааны ажлын явцын талаар хэлэлцлээ.















