“ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТНЫ ӨДӨР”-ийг тохиолдуулан АШУҮИС-ийн
БИО-АНАГААХЫН ХҮРЭЭЛЭНГЭЭС зохион байгуулж буй “СУДАЛГААНЫ АРГА
ЗҮЙ: ХЭРЭГЛЭЭНИЙ БИО-АНАГААХ УХААН” цуврал сургалт 2025 оны 11 сарын
10-аас 11 дүгээр сарын 13-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү сургалтад Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Био-
АС, МАУОУС, Дарханы АУС, Говь-алтайн АУС, Монгол-Японы эмнэлэг, ШУТИС-ийн
багш, судлаач, оюутнууд, “Ulaanbaatar Elite International” сургуулийн сурагчид
буюу нийт 42 хүн хамрагдлаа.
2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр энэхүү сургалтыг үйл ажиллагааг
Шинжлэх ухаан технологи, инновацийн газрын дарга АУ-ы доктор, профессор
Д.Отгонбаяр дэмжиж, нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. “Биоидэвхт дээжийг
судалгаанд бэлтгэх, багажит шинжилгээний аргууд, тэргээрийн хэрэглээ”
Байгалийн ухааны доктор, профессор Д.Энхмаа, “Эмнэлзүйн лабораторийн
шинжилгээнд бх-ПГУ-ыг хэрэглэх нь” АУ-ы доктор, профессор Ж.Сарантуяа,
“Эсийн өсгөвөрийн орчин, түүнийг зорилгоосоо шалтгаалан ашиглаж болох
аргуудаас” АУ-ы доктор М.Нандин-Эрдэнэ, “Антиген эсрэгбиеийн харилцан
үйлчлэлийн онцлог, ФХЭБУ-ын төрөл, хэрэглээ” АУ-ы доктор, дэд профессор
Т.Хонгорзул, “Урсгал эс тоолуурын шинжилгээний арга зарчим, хэрэглээ” АУ-ы
доктор, дэд профессор Л.Энхсайхан, “Лабораторийн амьтны шинжлэх ухааны
хэрэглээ” БУ-ы доктор Б.Галиндэв, “Тархи судлалын үндсэн арга техникт амьтны
хэрэглээ” АУ-ы доктор Э.Мөнхсоёл, “Архаг стрессд чацарганы тосны үзүүлэх
нөлөө” АУ-ы доктор, дэд профессор Ш.Үүртуяа, “In vivo туршилт судалгаанд эмгэг
судлалын шинжилгээний аргыг ашиглах нь“ АУ-ы доктор, дэд профессор
Х.Батбаяр, Лабораторийн био-аюулгүй байдал, биохамгааллын тухай Бичил амь
судлал, халдварын сэргийлэлт, хяналтын тэнхимийн эрхлэгч АУ-ы доктор
Б.Отгонжаргал нар тус тус сэдвийн хүрээнд интерактив лекц уншлаа.
2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 13-ны өдрийн хооронд тус сэдвүүдийн
хүрээнд гардан үйлдэл хийх буюу дадлага сургалт зохион байгуулагдсан.
ДАДЛАГА 1: Дадлагын ажлыг “Химийн лабораторийн аюулгүй ажиллагааны
дүрэм” болон “Биоидэвхт ургамлын гаралтай бодисын ханд гарган авах, аргачлал”-
ыг НЭМУ-ны магистр Б.Уранбилэг, “Хроматографи /HPLC, TLC/ дээр суурилсан
биологийн идэвхт бодисын чанарын болон тоон шинжилгээний аргууд”-ыг ЭЗУ-ы
доктор С.Нурбек, “HPLC,спектрофотометр багажийг ажиллуулах ерөнхий зарчим,
дээж бэлтгэл, хэмжилт хийх арга техник, үр дүн боловсруулах” зэрэг сэдвийн
хүрээнд НЭМУ-ы магистр Б.Уранбилэг, ЭЗУ-ы доктор С.Нурбек, ХУ-ы доктор
О.Олдох нар удирдан ороцлоо.
ДАДЛАГА 2: Электрон микроскопоор авсан эс, эд, биетийн зургийг танилцуулах
сэдвээр Био-Анагаахын хүрээлэнгийн судлаач, ЭША М.Бадмаараг, “Эсийн
өсгөврийн эс тоолох арга аргачлал” сэдвээр Био-Анагаахын хүрээлэнгийн судлаач,
ЭША АУ-ы магистр С.Хашчулуун, “Анхдагч эсийн өсгөвөр хийх: Хархны дунд
чөмөгнөөс мезенхимийн үүдэл эс ялгах” сэдвээр Био-Анагаахын хүрээлэнгийн
Эсийн биологийн лабораторын ЭША, БАС-ийн Биохимийн тэнхмийн багш АУ-ы
доктор М.Нандин-Эрдэнэ нар гардан сургалт
ДАДЛАГА 3: “Урсгал эс тоолуурын аргаар эсийн шинжлэх үндсэн арга, техник”,
“Фермент холбоот эсрэгбиеийн урвалын аргаар уураг шинжлэх үндсэн арга
техник”, “Гемоцитометрээр эс тоолох аргачлал” сэдвээр нэг өдрийн сургалтыг
зохион байгуулав. Био-Анагаахын хүрээлэнгийн Иммунобиологийн лабораторийн
эрхлэгч, Био-Анагаахын Сургуулийн Дархлаа судлалын тэнхимийн эрхлэгч АУ-ны
доктор, дэд профессор Т.Хонгорзул, АУ-ны доктор, дэд профессор С.Чимидцэрэн,
АУ-ны доктор, дэд профессор Л.Энхсайхан, АУ-ны доктор Ч.Гансүх, АУ-ы магистр
С.Хашчулуун нарын багш судлаачид лекц, дадлага сургалт
ДАДЛАГА 4: Молекул биологийн лабораториос “Эмнэлзүйн лабораторийн
шинжилгээнд УТ-бх-ПГУ-ын хэрэглэх нь” сэдвээр тус лабораторийн эрхлэгч АУ-ы
доктор, профессор Ж.Сарантуяа 2025.11.11-нд интерактив лекц уншлаа. Мөн
2025.11.12-нд “УТ-бхПГУ-ын аргаар генийн илрэлийг тодорхойлох нь” сэдвийн
хүрээнд АШУҮИС-ийн Молекул биологи-Удамзүйн тэнхмийн багш, АУ-ы доктор
Г.Чимэдлхамсүрэн, АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэнгийн Молекул биологийн
лабораторийн ЭША, АУ-ы магистр Ө.Элбэрэлт нар удирдан явууллаа. Тус дадлага
хичээлээр молекул биологийн туршилт судалгааны тухай суурь ойлголт, молекул
биологийн лабораторид баримтлах дүрэм журам, био хамгаалал, аюулгүйн
ажиллагааны зааварчилгааг өгч, ахисан түвшний мэдлэг олгох зорилгоор генийн
экспрессийг УТ-бх-ПГУ-ын аргаар тодорхойлох сургалт
ДАДЛАГА 6: “In vivo туршилт судалгаанд эмгэг судлалын шинжилгээний аргыг
ашиглах нь” сэдвээр АУ-ы доктор, дэд профессор Х.Батбаяр лекц уншлаа. Эмгэг
судлалын лабораторийн дадлага ажлыг АУ-ы магистр Ц.Анужин, АУ-ы доктор, дэд
профессор Х.Батбаяр нар удирдан явуулсан бөгөөд суралцагчид туршилтын
амьтны эдийг эмгэг судлалын шинжилгээнд бэлтгэх, эдийн бичил бэлдмэл бэлтгэх
болон гематоксилин-эозины будгаар будах гардан үйлдлийг бие даан хийлгэж, үр
дүнг үнэлэх гардан сургалт
зэргийг тус тус удирдан зохион байгууллаа. Энэхүү сургалтаар Био-Анагаахын
хүрээлэнд ажиллах судлаачдыг дадлагажуулах, мөн судалгааны төлөвлөгөөгөө
системтэйгээр төлөвлөх, уялдаа холбоог цувралаар харуулахыг зорин амжилттай
зохион байгууллаа.






















