Монгол улсын Ёс зүйн хороо, АШУҮИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар, ТӨСБЗГ, АШУҮИС-ийн ёс зүйн дэд хороотой хамтран Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэж, ажил үүргээ гүйцэтгэхдээ хууль, дүрэм, журмаар тогтоосон ёс зүйн хэм хэмжээг биелүүлэх зорилгын хүрээнд 2025 оны 10 сарын 23 ны өдөр Оюутны соёлын төвд амжилттай зохион байгуулагдлаа.
БНСУ-ын Хьюндай нэгдсэн эмнэлгийн ерөнхий захирал АУ-ны доктор, профессор Ким Бү Соб “Бидэнд GRIT байгаа юу? : “Тэсвэр тэвчээр, зорилгоосоо ухрахгүй чанар, итгэлтэй шантрахгүй оролдлого” сэдвээр резидент эмч нарт хэрхэн яаж эмнэлзүйн сайн эмч болох талаар сонирхолтой лекц уншлаа.
МУ-ын ёс зүйн хороо, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, тогтоомж, АШУҮИС-ийн Ёс зүйн дэд хороо, үйл ажиллагааны чиглэл, ёс зүйн асуудал, Ёс зүйн дэд хороонд гомдол мэдээллийг хүлээж авч шийдвэрлэх, ёсзүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар суралцагчдад мэдлэг мэдээллийг түгээж, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сургалтын агуулгыг чиглүүллээ.
Сургалтанд АШУҮИС-ийн Ёс зүйн дэд хорооны гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, нээлтийг АШУҮИС-ийн Ёс зүйн дэд хорооны дарга АУ-ны доктор, профессор Ж.Сарантуяа хийж, сургалтанд МУ-ын Ёс зүйн хорооны гишүүн, АШУҮИС-ийн багш АУ-ны доктор, дэд профессор М.Цэрэнбат, АШУҮИС-ийн Ёс зүйн дэд хорооны гишүүн АУ-ны доктор, профессор З.Хишигсүрэн нар оролцож сонирхолтой лекц уншин суралцагчдын ёсзүйн мэдлэгийг дээшлүүллээ.
Мэргэжил Дээшлүүлэх Институтийн төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалтад 2025-2026 оны хичээлийн жилд элсэн суралцаж байгаа нийт 347 резидент эмч нар оролцож, ёс зүйн мэдлэг боловсролоо дээшлүүлэн амжилттай суралцлаа.








