“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙ ” СЭДЭВТ ЭЭЛЖИТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Ёс зүйн хорооны гишүүн,  АШУҮИС-ийн Захиргаа хүний нөөцийн газар, Эм зүйн сургууль, АШУҮИС-ийн Ёсзүйн дэд хороотой хамтран Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэж, ажил үүргээ гүйцэтгэхдээ хууль, дүрэм, журмаар тогтоосон ёс зүйн хэм хэмжээг биелүүлэх зорилгын хүрээнд ээлжит сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтанд Монгол улсын Ёс зүйн хорооны гишүүн, АШУҮИС-ийн багш, АУ-ы доктор, дэд профессор М.Цэрэнбат, Эм зүйн сургууль, Төгсөлтийн дараах үндсэн мэргэжлийн сургалтын суралцагсад, Ёсзүйн дэд хорооны гишүүд оролцлоо.

Сургалтаар МУ-ын ёс зүйн хороо, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль,  АШУҮИС-ийн Ёс зүйн дэд хороо, үйл ажиллагааны чиглэл, ёс зүйн асуудал, Ёс зүйн дэд хороонд гомдол мэдээллийг хүлээж авч шийдвэрлэх, ёсзүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь дэд сэдвүүдийн хүрээнд танилцуулж, хэлэлцүүлэг явуулав.

Хамтран ажилласан Монгол улсын Ёс зүйн хорооны гишүүнд талархал илэрхийлье.