АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль 2025 оны 10 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд Архангай аймаг дахь салбар АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль дээр “Багш бэлтгэх, чадавхжуулах” хоёр дахь удаагийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалтыг СУ-ы доктор, дэд профессор В.Даваахүү, АУ-ы доктор Р.Оргилмаа, БСУ-ы доктор П.Орхонтуяа, АУ-ы магистр Г.Одбаяр нар удирдан явуулсан бөгөөд багш болох хүсэл, эрмэлзэлтэй 28 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн оролцов.
Сургалтын хүрээнд ангаахын багшийн үүрэг, манлайлал, хэрэгцээнд тулгуурлан сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй, дадлага, семинарын хичээлийг удирдан явуулах арга зүй зэрэг өргөн агуулгатай, үр дүн өндөртэй сэдвүүдийг хамрууллаа.
Цаашдын цуврал сургалтуудад оролцогчдод амжилт хүсэж, мэдлэг бүтээгч, түгээгч, сайн багш болох үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье.







