Оюутан залуус та бүгд дараах ангилалаар тэтгэлэг авах боломжтой. Үүнд:
1.Сурлагын амжилтаараа тэтгэлэг авах хүсэлтэй бол голч дүн 3.5 болон түүнээс дээш байх шаардлагатай.
2.Нийгмийн идэвх, урлаг, спорт, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр тэтгэлэг авах хүсэлтэй бол голч дүн 3.0 болон түүнээс дээш байх ба нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа, хийсэн ажил, судалгааны бүтээл, урлаг спортод гаргасан амжилтынхаа талаар бичнэ.
3.Нийгмийн халамж чиглэлээр бол голч дүн 3.0-аас дээш байх шаардлагатай, мөн 500 үгэнд багтаан тэтгэлэг авснаар гарах үр өгөөж болон цаашид АШУҮИС-ийн хөгжилд оюутан таны оролцоо, оруулах хувь нэмрийн талаар эсээ бичнэ.
АШУҮИС-ийн суралцагчдад тэтгэлэг олгох шалгаруулалтад нэр дэвших суралцагчид дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
· Элсэлтийн шалгалтын үнэлгээгээр АШУҮИС-ийн элсэгчдийн авбал зохих оноог авч элссэн үндсэн оюутан байх
· Суралцсан хугацааны нийт багц цагийн хичээлүүдийг амжилттай судалж, суралцах чадвар, идэвх санаачилгаа илтгэн харуулсан дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрийн суралцагч байх
· АШУҮИС-д 2-оос доошгүй улирал тасралтгүй суралцсан байх
· АШУҮИС-ийн дүрэм, журам, ёс зүйн зөрчил гаргаагүй, сахилгын шийтгэл, сануулга аваагүй байх
· Бусад төрлийн тэтгэлэгт хамрагдаагүй байх
Хугацаа:
· Хүсэлтийг 2025 оны 11 сарын 02-ны өдрийн 17:00 цаг хүртэл формоор хүлээн авна.
· Шалгаруулалтын дүнг оюутны цахим хаягаар мэдээлнэ.
Хүсэлт гаргах: https://forms.gle/Foe8pPZFUdWJ4KALA
Хүсэлт илгээхэд асуудал гарвал мөн асуух зүйл байвал student@mnums.edu.mn цахим шуудангаар холбогдоно уу.






