ОЮУТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ САРЫН АЯН ЭХЭЛЛЭЭ

Оюутны эрх, үүргийг таниулах, дуу хоолойг нь сонсох, сурч хөгжих таатай орчныг бүрдүүлэх зорилгоор АШУҮИС-ийн “Оюутны хөгжил хөтөлбөр”-ийн “Үлгэрлэгч оюутан” дэд хөтөлбөрийн хүрээнд “Оюутны эрхийг хамгаалах сарын аян” эхэллээ!

Аяны хугацаанд оюутан залуусын оролцоотой олон төрлийн сонирхолтой арга хэмжээ, уулзалт, хэлэлцүүлэг, уралдаан тэмцээнүүд зохион байгуулагдах бөгөөд оюутан бүрийн идэвх, санаачилга, дуу хоолой үнэ цэнтэй байх болно.

АШУҮИС-ийн оюутан таныг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээе!