Монгол Улсад Элэг шилжүүлэн суулгах мэс заслын аргыг нутагшуулж, олон улсад шилдэг мэс засалчаар үнэлэгдэж, Эрүүл мэндийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, Донорын тухай хуулийн төслийг боловсруулахад оролцон эрүүл мэндийн салбарт жинтэй хувь нэмэр оруулсаныг үнэлж
Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн зөвлөх эмч, Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Хүний гавьяат эмч, Төрийн шагналт, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хүндэт профессор Оргойн Сэргэлэнд Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “МОНГОЛ УЛСЫН АРДЫН ЭМЧ” цол хүртээлээ.
Багшдаа баяр хүргэж, сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх их үйлсэд тань өндөр амжилт хүсэн ерөөе.



