ОЮУТНЫ ТӨЛӨВШИЛ БА ЁС ЗҮЙН ЛЕКЦ 2025 БОЛНО

АШУҮИС-ийн “Оюутны хөгжил хөтөлбөрийн “Үлгэрлэгч оюутан” дэд хөтөлбөрийн хүрээнд оюутан залууст мэргэжлийн ёс зүй, үнэ цэнийг эрхэмлэх, оюутны ёс зүйн хэм хэмжээг сахих, эерэг харилцаа, хандлагыг төлөвшүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ёс зүйтэй оюутан” лекцэнд Эрхэм оюутан таныг урьж байна.

“Ёс зүйтэй оюутан” лекцэнд Монгол улсын ардын багш, Гавьяат багш, Биологийн ухааны доктор, профессор, АШУҮИС-ийн УЗ-ийн гишүүн А.Гүрбадам уригдан оролцож байгааг дуулгахад таатай байна.

Хэзээ: 2025 оны 10-р сарын 13-ны өдрийн 09:00-11:00 цагт

Хаана : АШУҮИС-ийн Oюутны соёлын төв

Хамрах хүрээ: АСБД, ЭМСБД-ны I дамжааны оюутнууд