ДЕНКФАРМЫН ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ 2025 ГАРДУУЛЛАА

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Денкфармын Монгол дахь Төлөөлөгчийн Газар нь нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэндийн салбарын ирээдүйг бүтээлцэж буй, сурлага, зан төлөв, идэвх санаачилгаараа манлайлсан АШУҮИС-ийн шилдэг 5 оюутанд “Денкфармын оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2025 оны тэтгэлгийг гардууллаа.

2025 оны тэтгэлгийн эзэд:

1. Гантөгсийн Эрдэмтөгс – Анагаах ухааны сургууль, 6-р дамжаа

2. Батмөнхийн Мөнхчимэг – Анагаах ухааны сургууль, 6-р дамжаа

3. Болд-Эрдэнийн Очиртулга – Нүүр ам судлалын сургууль, 6-р дамжаа

4. Мөнхбаярын Бадмаараг – Нүүр ам судлалын сургууль, 6-р дамжаа

5. Оюунмаагийн Номин-Эрдэнэ – Нүүр ам судлалын сургууль, 6-р дамжаа

Тэтгэлэг гардуулах ёслол 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Зорилго, зүтгэл, мэдлэгээрээ үеийнхнийгээ үлгэрлэн манлайлж тэтгэлгийн эзэд болсон оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье!

Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээе!