Дэлхий даяар жил бүрийн арван сарын хоёр дахь долоо хоногт “Нүдээ хайрлая” уриан дор Олон улсын хараа хамгаалах өдөр-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ өдрийг тохиолдуулан АШУҮИС-ийн Монгол–Японы эмнэлэг болон АШУҮИС-ийн Төв эмнэлэг хамтран ард иргэдэд урьдчилан сэргийлж болох сохрол болон сул харааны
талаарх мэдлэгийг дээшлүүлэх, анхан шатны үзлэг, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх үйл ажиллагааг зохион байгууллаа.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) мэдээлснээр, дэлхий даяар 1 тэрбум гаруй хүн урьдчилан сэргийлж болох сохролтой байгаа нь тогтоогдсон бөгөөд энэ нь хүн бүрийг тогтмол нүдний үзлэгт хамрагдах, эрт илрүүлэлт, эмчилгээний ач холбогдлыг ухамсарлах шаардлагатайг харуулж байна.








