ЭМНЭЛГИЙН МЕНЕЖМЕНТИЙН ОЛОН УЛСЫН 4-Р ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Эмнэлгийн менежментийн олон улсын 4-р хурал амжилттай зохион байгуулагдлаа. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн эрдэмтэн профессор багш нар, эмч судлаачид, гадаадын эрүүл мэндийн эдийн засгийн судлаач, шинжээчид, эрүүл мэндийн 55 байгууллагын 150 оролцогч танхимаар, 135 оролцогч цахимаар оролцлоо.

Хурлыг АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж нээж, УИХ-ын гишүүн Д.Ганмаа, JICA Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Миягү Кэнсүкэ нар мэндчилгээ дэвшүүллээ.

Эрүүл мэндийн тогтолцооны тулгамдсан асуудлаар зочин илтгэл 5, хуралд ирүүлсэн 40 гаруй илтгэлээс шилдэг 8 илтгэл хэлэлцлээ. Их сургуулийн эмнэлгийн тогтолцоо, эмнэлгийн зардлын үр ашиг, эмнэлгийн засаглал, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, эмнэлгийн санхүүжилтыг тогтолцоогоор нь авч үзэх, нийлэлүүлэлтийн илүүдэл ба өртгийн өсөлт, олон улсын стандарт, эрүүл мэндийн даатгалын стратегийн худалдан авалтад тулгарч буй бэрхшээл, эмнэлгийн санхүүжилт ба зардлын гүйцэтгэл зэрэг илтгэлүүд хэлэлцэгдлээ.

Цаг үеэ олсон чухал хурал болсон гэж оролцогчид өндрөөр үнэллээ.