АШУҮИС БОЛОН БНСУ-ЫН ДЭГҮ ХАННИ ИХ СУРГУУЛИЙН ХАМТАРСАН ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль болон БНСУ-ын Дэгү Ханни Их Сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд “DHU and MNUMS Edu-Lab Joint Education Workshop 2026” оюутан солилцооны хөтөлбөр 2026 оны 9 дүгээр сарын 7-11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж хоёр их сургуулийн нийт 90 гаруй оюутан хамрагдаж байна.

Хөтөлбөрийн хүрээнд Уламжлалт анагаах ухаан, Эм зүй, Био-Анагаах ухааны чиглэлээр сургалт, судалгааны ололт амжилт, туршлагыг харилцан солилцож, оюутнууд Монголын соёл, өв уламжлалтай танилцах үйл ажиллагаанд оролцлоо. Мөн АШУҮИС-ийн АУС-ийн эмнэлзүйн ур чадварын төв, Монгол-Японы эмнэлэг, Монгол анагаах ухааны хүрээлэн болон Төв номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа.