АШУҮИС – ЭМЯ-НЫ ХАРЪЯА ТӨВ ЭМНЭЛГҮҮД, ТУСГАЙ МЭРГЭЖЛИЙН ТӨВҮҮД, ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭМНЭЛГҮҮДТЭЙ “ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ”-ГЭЭ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛЛАА

Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх ялангуяа төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог сайжруулж өндөр хөгжилтэй орны жишигт хүргэх хамтарсан судалгаа, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх агуулга бүхий хамтын ажиллагааны гэрээг нийт 23 эрүүл мэндийн байгууллагуудын захирал, удирдлагуудтай АШУҮИС-ийн ректор, АУ-ны доктор, профессор Б.Дамдиндорж байгууллаа.

Онолын өндөр мэдлэгтэй, эмнэлзүйн чадвартай эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэхэд хамтарсан хөтөлбөрүүд бий болгон төгсөлтийн дараах сургалтыг улсын хэмжээнд нэгдсэн нэг хөтөлбөр стандарттай болгож сургалтын чанар технологийг шинэ түвшинд хүргэхэд талууд хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай байгааг онцоллоо.

Нэг систем, хамтын хөгжил санаачлагыг хөгжүүлэн бодит үр дүнд хүрэхэд бүх шатны эрүүл мэндийн байгууллагын үүрэг оролцоо хамгийн чухал юм.